Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/03 (0) (9)

АИ-92 автобензиний 28 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 117,561 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,551 тн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 35,345 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 3,575 тн буюу 27 хоногийн, ДТ 70,102 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 754 тн, АИ-92 автобензин 19,934 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,230 тн буюу 31 хоногийн, ДТ 36,872 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 684.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 199.7 мян.тн, АИ-95/98 автобензин 6.1 мян.тн, ДТ 390.6 мян.тн, онгоцны түлш 13.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 53 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0