НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс Удирдлагын академитай хамтран төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны 40 цагийн багц сургалтыг дөрөвдүгээр сарын 3-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ онд гурав дахь удаагаа зохион байгуулж буй тус чиглүүлэх сургалтад нийслэл болон дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний долоон агентлаг, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд зэрэг нутгийн захиргааны 21 байгууллагын 75 албан хаагч хамрагдсан юм.
Сургалтаа амжилттай дүүргэсэн албан хаагчдад баяр хүргэж НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд болон Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал Д.Байгал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Энхмандах нар гэрчилгээ гардуулав.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.