Сэтгэгдэл 0
"Тавантолгой түлш" ХХК 2022-2023 оны галлагааны улиралд 120.000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгээр өвөлтэй залгасан тохиолдол гэдгийг өнгөрсөн намар албаны хүн онцолж байлаа.
Энэ өвөл гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт хэрэглээний сайн картаар олгодог 6 шуудай сайжруулсан шахмал түлшний тоо хэмжээг 7 болгон нэмэгдүүлсэн юм.
Шахмал түлшийг 2023 оны тавдугаар сарын 15 хүртэл гэрээт цэгүүдээр борлуулахаар болжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.