Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тус дадлага сургуульд яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, нийслэлийн удирдлагууд зэрэг нийт 250 гаруй албан тушаалтан оролцох юм.
Үүнтэй холбогдуулан сургуульд оролцогчдод нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг НОБГ-т өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд, Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар сургуулийн бодлого төлөвлөгөө болон дадлага сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.