Сэтгэгдэл 0
Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Жи-Мобайл” ХХК-н ТУЗ-н дарга Г.Дашням "Доха-2023" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэхээр шигшээ багийн бэлтгэл дээр хүрэлцэн ирж шигшээ багийн тамирчдад хувийн зүгээс 10 сая төгрөг хандивлажээ.
Мөн энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртвэл 10 сая төгрөг, мөнгөн медаль хүртвэл таван сая төгрөг, хүрэл медаль хүртвэл гурван сая төгрөг хувийн зүгээс урамшуулахаа амлав. Өөр нэгэн сайхан мэдээ нь 2023 он гарснаас хойш олон улсын цуврал тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг мөнгөн шагналаар урамшуулж байна.
"Доха-2023" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид өдгөө Катар Улсыг зориод буй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.