Сэтгэгдэл 0
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Гансүх тэргүүтэй холбогдох албаныхан Мянганы сорилтын корпорацийн Нийгэм, жендэрийн оролцооны асуудал хариуцсан зөвлөх Шэрон Рожерс тэргүүтэй албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд БХБЯ, Монголын Мянганы сорилтын сантай 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилтууд мөн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгагдсан ажлуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөв.
АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь өөрийн санхүүжилттэй төслүүдийн баримт бичгүүдэд нийгэм, жендэрийн асуудлыг тусгай бүлэг болгон тусгаж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд Барилга, хот хот байгуулалтын яамтай энэ талын сайн туршлагаа хуваалцаж, жендэрийн зохистой тогтолцоог Монгол Улсын барилгын салбарт бий болгохоор ажиллаж байгаа нь сайн жишиг гэдгийг онцлов.
Талууд төслийн болон тендэрийн баримт бичгүүдэд техникийн шаардлагаас гадна нийгэм, жендэрийн шаардлагуудыг тусгаж, тухайн барилга байгууламж хүний хэрэгцээг бүрэн хангахуйц байх, хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байрны дарамт, авилга болон алагчлалаас ангид байх асуудлуудыг журмаар зохицуулахаар тохиролцов.
Мөн ирэх хагас жилд харилцан туршлага судлах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хүйсээр ангилсан барилгын салбарын ажиллах хүчний тоон мэдээлэл цуглуулах, хуваалцах, маягт боловсруулж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Эх сурвалж: БХБЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.