Сэтгэгдэл 0
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хорооны ЗДАА, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэстэй хамтран өрхийн тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.
Энэ удаа дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн зам дагуу хүлэмжинд модны үрсэлгээ, мандлын цэцэг, хүнсний ногооны үрсэлгээ, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний худалдаа эрхлэх хүсэлт ирүүлсэн 13 өрхийн тариаланчидтай уулзлаа.
Уулзалтаар тэдэнд Газар тариалангийн нэгдсэн мэдээллийн сан болон мэргэжлийн хяналтын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх хэрхэн бүртгүүлэх тухай заавар зөвлөмж өгч, орчны 50 м хүртэлх талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал, хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллах талаар зөвлөн тусаллаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.