Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/11 (0) (17)

Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгов

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан.

Зөвшөөрлийн тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг уг хуульд тусгасан.

Мөн 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох асуудлыг уг хуулиар зохицуулах болсон.

Иймд эдгээр хуулиуд батлагдахаас өмнө зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулж байсан “Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” баталсан Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 84 дүгээр тогтоол, “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам” баталсан 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0