Сэтгэгдэл 0
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн хороодод ажиллаж байна.
Өнөөдөр Хотын стандарт, хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагч Б.Шинэбаатар, мэргэжилтэн Ц.Номин, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бэлгүдэй, Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт явуулж байна.
Хяналт шалгалтаар стандарт, нормын хэрэгжилт хангагдаж байгаа эсэх, түүнд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл, шалтгааныг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлт гаргах, инженер техникийн албан хаагчдыг мэргэжлийн сургалт, арга зүйгээр хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. Мөн холбогдох норм, стандартыг тогтмол иргэд олон нийтэд сурталчлан таниулна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.