Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/26 (0) (8)

“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.

2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0