Нийслэлийн Онцгой байдлын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Өдөрлөгт тус газрын алба хаагчдын 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож, насны ангиллаар дуу, бүжиг, зураг зурах болон асуулт хариултын аха, тэмцээнээр өрсөлдөж нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.
Энэ үеэр мөн циркийн үзүүлбэр, урлагийн үзүүлбэр үзүүлж, амьд хөгжмийн Хангарди хамтлаг ая дуугаа өргөн, өдөрлөгт оролцсон хүүхэд, багачууд хөнгөлөлттэй үнээр тоглоомуудаар үйлчлүүлэхийн зэрэгцээ Аврах ангийн усчин аврагчид нууранд завиар аялууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.