Сэтгэгдэл 0
Тавдугаар сарын 23-ны өдрийн лхагва гарагт БНСУ-ын прокуророос парламентын 2 гишүүний эсрэг баривчлах хүсэлт гаргасан. Сөүлийн Ерөнхий Прокурорын газраас Бүгд найрамдах намын гишүүн асан Ён Квон-Сүк болон И Сүнг-Ман нарыг сөрөг нам болох ардчилсан намын 2021 оны ерөнхийлөгчийг сонгох үед санал худалдан авсан хэргээр тус гишүүдийг шалгаж байгаа билээ. Одоогоор аль аль нь 5 дугаар сарын эхээр гарсан дуулианаас болж намаасаа гарсан.
Тухайн үед нэр дэвшигч Сон Ён Гилийн сонгуулийн ажилчид нийтдээ 94 сая воныг намын гишүүдийн хооронд тарааж 2021 оны 5 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Ён Квон-Сүк нь ойролцоогоор 60 сая вон дугтуйт мөнгө хэмээн тараасан бол И Сүнг-ман нь намын бүсийн удирдагчдад 10 саяын бэлэн мөнгө тарааж өгсөн гэж үзэж байгаа. БНСУ-д парламентын гишүүнийг баривчлахын тулд чуулганаар хэлэлцүүлэх ёстой тул шийдвэр хараахан гараагүй байна.
Эх сурвалж: https://m-en.yna.co.kr/
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.