Мэдээ уншиж байна...

Админ 2023/06/08 (0) (10)

"Статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх" сургалт боллоо

Хорин нэгдүгээр зууны Статистикийн Хөгжлийн Төлөөх Статистикийн Түншлэл (PARIS21) байгууллагатай хамтран УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад "Статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх" сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
 
Сургалтын үеэр статистикийн байгууллагын тогтолцоо, мэдээллийн урсгал, чанарын бодлого, статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн хэрэглээ, ашиглалт, өгөгдлийн дүрслэл, статистикийн байгууллага болон PARIS21 байгууллагуудын хамтын ажиллагааны талаар онцоллоо. Түүнчлэн хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхэд статистикийн байгууллагаас ямар мэдээлэл шаардлагатай байдаг, тоон мэдээллийг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хэрхэн ашиглах талаар санал солилцсон юм.
 
Дашрамд мэдээлэхэд, PARIS21 байгууллагыг НҮБ, Европын Комисс, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD), Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк хамтран 1999 онд байгуулсан бөгөөд статистикийн тогтолцоог бэхжүүлэх, шинэлэг шийдлийг боловсруулах, статистикийг сурталчлах, статистикийн мэдлэгийг бий болгох, тархаах чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний Статистикийн Хороо нь тус байгууллагатай 2006 оноос хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: ҮСХ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0