Сэтгэгдэл 0
Аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судалж, байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд ажиллаж байна.
Тэд тус сумын Баянхаан, Долоод, Хэрлэн тооно багийн 80 гаруй малчин, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтийг нь сонслоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийн саналыг хүлээн авснаас гадна аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай хамтран отрын бүс нутагт мөрдөх дүрэм журмыг сахиулахад анхаарах, отрын бүсээс цаг хугацаандаа гараагүй, өнжсөн малчдыг албадан гаргах, сахилга хариуцлага тооцон ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.