2023 оны долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатарт нийт 1363 чингэлэг ачаа, Замын-Үүдэд 234 импортын чингэлэг байна.
Нийслэлд буй 1363 чингэлгийн ихэнх хувийг импортын авто машин эзэлж байгаа юм. Ачааг иргэд, аж ахуйн нэгжүүд буулгаж авсны дараа хоосон чингэлгийг БНХАУ-руу өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгнө.
2023 оны долоодугаар сарын 1-23-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын Үүд чиглэлд 53 галт тэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явах 4000 чингэлгийн үлдэгдэлтэй байна. Тяньжин боомтоос хөдөлсөн ч Замын-Үүд рүү орж ирэх хугацаа ойролцоогоор 10 хоног зарцуулдаг.
Хятадын төмөр замын төлөвлөгөө хувиараар хоногт 1.4 галт тэрэг /1 галт тэрэг 50 вагон: 50*1.4=70 вагон/ хоногт манай улс руу ачиж явуулдаг.
Тяньжин боомтоос чингэлгийн их хэмжээгээр татах үед нийслэлд чингэлгийн бөөгнөрөл үүсдэг. Шалтгаан нь нийт импортын чингэлэгтэй ачааны 60 орчим хувь нь автомашин байдаг. Иргэд шуурхай хугацаанд авахгүй чингэлэгт нь удаан хугацаанд хадгалуулснаар бөөгнөрөл үүсдэг.
Түүнчлэн хятадаас ачаатай чингэлэг авах, хоосон чингэлэг буцааж өгөхөд удааширч байгаа байгаа шалтгаан нь Эрээн өртөө манайхаас өргөн царигаар хоногт чингэлгийн 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай холбоотой.
УБТЗ дээрх хоёр нөхцөл байдлыг уялдуулж тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.