Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн.
Тодруулбал наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм байна.
-220 мянгат, Хүүхдийн 100, Цирк,
-ШУТСО, Япон элчин, ГХЯ, Баянгол зочид буудал, Улсын Драмын Эрдэмийн Театр орчим,
-Төв шуудан, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв,
-УДДТ-37, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг,
-ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид, 21-р сургууль орчим,
-Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ шигтгээн, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчийн дулааны шугамд засвар хийхээр төлөвлөжээ.
Засвар хийгдэж буй байршлуудад 14 хоногийн турш халуун ус хязгаарланa гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.