Мэдээ уншиж байна...

2019/12/18 (0) (766)

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 18-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигмдол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.


2019 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 21-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орно. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 22-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0