Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/03 (0) (7)

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл боллоо

Энэ сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон энэ үзэгдэл нь  дэвсгэр гадаргын халалтаас үүссэн борооны бөөн үүлний өмнөх хүчтэй уруудах урсгалтай холбоотой нөөлөг салхины үзэгдэл юм.

Газрын гадаргын байдлаас шалтгаалж шороон хана босдог. Шороон хананы дээд тал нь цагаан өнгөтэй байгаа нь тэр түвшинд агаарын температур 0° градус байна гэсэн үг. Агаарт байсан усны уурын өтгөрөлт 0° градусын түвшинд хүрээд үүл болж харагдаж байна.

Мөн агаар дахь шороо, тоосонцор нь үүлэн дэх усан дусал томроход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0