Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/11 (0) (10)

Умайн хүзүүн хорт хавдрыг таван хормын дотор хиймэл оюун ухааны тусламжтай оношилдог болно

Долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,485.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 1 дахин өсөв. Оны эхнээс 36,019.0 мян.тн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлөгөөнд хүрэв.

Харин 352 автомашин, 326 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 904.0 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 35 автомашин, 1,889 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3,179.0 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 38 хувиар өсөв.

Төв банк оны эхнээс энэ сарын 3-ны өдрийн байдлаар 9.52 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд, нүүрс 72.0%, зэсийн баяжмал 62.2%, төмөр 37.8%, алт 46.0%, газрын тос 42.9%, цайр 110.3%, хайлуур жонш 132.4% тус тус байна. 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0