Дархан-Уул аймгийн Найрамдлын Дархан хөлбөмбөг, хоккейн ахмадын холбоо, Бурхантын зүтгүүрчид хоккейн клуб, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын мастеруудын холбоо, Дархан спорт ногоон орчин нөхөрлөл зэрэг холбоодын удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нартай уулзалт хийлээ.
Ууулзалтаар хүүхэд багачуудын биеийн тамир спортоор хичээллэх, хөлбөмбөг тоглох, зөв тэгш хүмүүжилтэй, эрүүл Монгол хүн болгох зорилгын дор ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбай, хөнгөний 6 замтай иж бүрэн цогцолборыг барихад дээрх холбоод, клубууд хэрхэн хамтарч оролцох, Хоккейн талбайг шинээр тохижуулж олон улсын стандартад нийцсэн болгоход УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон орон нутгийн төсвөөс тодорхой зардлыг төсөвлөсөн бөгөөд энэхүү асуудалд хамтран оролцох, Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших УБТЗ-ын Дархан зангилааны барьж байгуулсан Төмөр замчдын гэрэлт хөшөөний дэргэд Хоккейн талбай бүхий ногоон байгууламжит цогцолборыг барихад газрын асуудлыг шийдвэрлэх гэсэн үндсэн 3 асуудлыг ярилцлаа.
Олон холбоод, клубууд нэгдсэн нэг удирдлагатай болж хамтдаа дээрх ажлуудыг хийхээр болсон юм. Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад Найрамдлын Дархан хөлбөмбөг, хоккейн ахмадын холбооны зүгээс талархал дэвшүүллээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.