"Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын Наадмын үеэр Зохион Байгуулах Хороо, Монголын Үндэий Олимпийн Хороо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо хамтарч олон улсын практикийн дагуу "Young Reporter" залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Бидний урилгаар Тайваний ҮОХ-ны төлөөлөгч Ма Жень-Цо, Ван И-Тун, мөн Улаанбаатараас шалгарсан "Шинэ Эрин" сургуулийн сурагч Б.Энэрэл, нэгдүгээр сургуулийн Б.Нямхишиг нар энэ хөтөлбөрийн азтай оролцогч боллоо. Формоза арлаас Монголд хөл тавьсан Мелани охин нь 16 настай, хөнгөн атлетикийн уртын харайлтаар хичээллэдэг бол 18 настай Ма Вень-Жо хөвгүүн сагсан бөмбөг тоглодог, хоёулаа Каошюн хотын ахлах сургуулийн сурагчид ажээ.
Тэд анх удаа манай оронд зочилж буй бөгөөд өмнө нь харайгч нь Австрали, сагсчин нь Японд аялж байсан гэнэ. Тайваний өмнөд боомт хот Каошюнаас ирсэн өсвөр сурвалжлагч маань хөдөө нутагт аялж, нүүдэлчний амьдралтай танилцан, морь унаж, тэмээ харах сонирхолтой гэдгээ хэлж байлаа.
Мэдээж энэ хөөрхөн олон улсын экипаж хоорондоо үерхэн нөхөрлөж, хамтдаа долоо хоногийг хөгжилтэй өнгөрөөн, алт, мөнгө, хүрэл медалийн ховор агшинг цугтаа үзэх нь дамжиггүй гэж "Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.