“UB Food festival 2023” арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор УБЗАА, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 18-20-ны өдөр зохион байгуулна.
Уг фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Европ үндэсний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилнэ. Тус арга хэмжээ нь гурван өдрийн турш урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, хоолны амталгаа, шоу үзүүлбэрүүдээр үргэлжилнэ.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.