Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/18 (0) (12)

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд!

Хятадад өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д ирж, тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор сэтгэл санаа, санхүү, хөрөнгөөр хохирох тохиолдол гарсаар байна.  

БНХАУ-ын Гадаад иргэд хилээр орох, гарахыг зохицуулах хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг 5000-10000 юаниар торгох, хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгодог. Мөн хууль бусаар ажилд зуучилсан иргэнд БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 335 дугаар зүйлд заасны дагуу 3-7 жил хүртэлх ял оноох хуулийн заалттай.  

Иймд Хятадад хөдөлмөр эрхлүүлнэ гэх аливаа зар мэдээллийг сайтар судалж, Хятадын холбогдох байгууллагаас зөвшөөрөл болон виз авсны дараагаар хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг онцгой анхаарч, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0