Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/28 (0) (10)

Улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг шинэ автовокзалаас үзүүлж эхэллээ

Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын  зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм.

Энэ талаар Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн, "Өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ автовокзалдаа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсье" гэв хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0