"Алтан цом"-ын барилдааны бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 05-ны өдөр дуусна. Одоогоор Ховд, Увс, Сэлэнгэ, Булган, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон аймгууд албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.
"Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.
Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлж, Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.