Сэтгэгдэл 0
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийлээ.
Тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна.
Харин ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар болжээ.
Шинжилгээний хариу бүгд "СӨРӨГ" гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж постуудыг татан буулгаж хөдөлгөөнийг хэвийн болгосон гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.