Мэдээ уншиж байна...

Админ 2023/09/15 (0) (8)

АНУ-ын Маршалын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Америкийн Нэгдсэн Улсын Маршалын албаны төлөөлөгчдийг энэ сарын 14-ий өдөр Цагдаагийн ерөнхий газарт хүлээн авч, уулзалт зохион байгууллаа. Төлөөлөгчдийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Интерполын Үндэсний төв товчооны ажлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Баясгалан тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан этгээдийг эрж олох, гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр дараагийн шатны сургалтыг зохион байгуулах тухай харилцан санал солилцсон юм.
 
Уулзалтад АНУ-ын Маршалын албаны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан маршал Алфред Целес, Карлос Гриффит нарын төлөөлөгчид, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдал эрхэлсэн атташе Жоел Ортез, Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг нар хүрэлцэн ирж оролцлоо.
 
АНУ-ын Маршалын албаны төлөөлөгчид Монгол Улсын цагдаагийн байгууллагад анх удаа хүрэлцэн ирж, уулзалт зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 
 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0