Мэдээ уншиж байна...

Админ 2023/09/21 (0) (11)

Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа. Тус газрын Хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг нийслэлийн хөдөлмөр, халамжийн салбарын хүний нөөц, байгууллагын үйл ажиллагаа, үр дүн, хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.
 
Уулзалтаар Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгарч буй асуудал, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар албан хаагчдын саналыг сонслоо.
 
Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангах, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хүртээмж, хяналтыг сайжруулах, үйлчилгээний чанарыг үр өгөөжөөр нь тооцдог байх, нийслэлийн түвшинд бодлого тодорхойлох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0