Сэтгэгдэл 0
“Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 51 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын Улсын албанд “Бэлэн байдлын үзлэг”-ийг “Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.
Нэгдүгээр ээлжийн үзлэгийг есдүгээр сарын 8-ны өдөр Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэдэх мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгасан бол хоёрдугаар ээлжийн үзлэгийг өчигдөр 05:30 цагт “Яаралтай цугларах дохио”-гоор эхэллээ.
Томилгоот бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлагыг хийж гүйцэтгэлээ.
Энэ удаагийн үзлэгээр Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэдэх мэргэжлийн ангиудад дэмжлэг үзүүлэх Газар зохион байгуулалт, Геодзези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвд ажиллалаа.
Тус байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэрэг байдлыг үнэлэн, зааварчилгаа өгч ажиллалаа.
Үзлэг өнөөдөр Барилга, хот байгуулалтын Улсын албаны баримт бичигт үзлэг хийж, санал дүгнэлт гарган, мэргэжлийн зөвлөмж өгөх чиглэлээр үргэлжилж байна.
Эх сурвалж: БХБЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.