Мэдээ уншиж байна...

Админ 2023/09/26 (0) (9)

Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2023 оны 9 дүгээр сарын 25-наас 2023 оны 10 дугаар сарын 5-ныг
хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, сэрүүхэн байна

Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 1-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд говийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын  хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-26-нд шилжих шөнө бага зэргийн хур тунадас, 28-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 26, 28-н зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө 4 хэм хйүтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, 30-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Н

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0