Сэтгэгдэл 0
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран "Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэх ур чадварыг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн нээлтийн арга хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан захирал Жузеппе Крочетти болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү төсөл нь үндэсний болон олон улсын мэдээллийн аюулгүй байдал, хүний эрхэд суурилсан байдлаар цахим орчинд мэдээлэл цуглуулах, хэргийг илрүүлэн шалгах шинэлэг аргачлалд суралцах замаар хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүн худалдаалах гэмт хэргийг цахимаар илрүүлэх, хянан шалгах ур чадварыг бэхжүүлэх зорилготой.
Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.