Тамирчдын комисст сонгогдохоор манай тивийн таван өөр бүсээс 26 тамирчин нэр дэвшсэн бөгөөд үүнээс 10 тамирчин сонгогдох юм. Тамирчдын комиссын гишүүдийг тодруулахаар Азийн наадамд оролцож буй нийт тамирчид саналаа өгсөөр байна.
АОЗ-ийн Тамирчдын хөгжлийн хэлтэс болон тусгай төслүүдийг хариуцсан дарга Тони Тарраф “Бид энэ удаагийн Азийн наадмаар АОЗ-ын тамирчдын комиссын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн санал хураалт 9 сарын 18-нд эхэлсэн бөгөөд 10 сарын 6-нд өрнөх болно. Олон тамирчин саналаа өгөхийг хараад бид маш их баяртай байна. Сонгогдсон Тамирчдын комиссын гишүүд өөрсдөө дарга, дэд даргаа сонгох болно. Харин сонгогдсон дарга нь Азийн Олимпын зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болохыг тодотгон хэлмээр байна. Тамирчдын төлөөллийн дуу хоолой Азийн Олимпын зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлд орсноор тамирчдаа илүү их дэмжих боломж үүсэх юм” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: МҮОХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.