Мэдээ уншиж байна...

Админ 2023/10/02 (0) (15)

Монголын хамгийн бүдүүн мод "Хаан тоорой"

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 170 км-т "Хаан тоорой" бий. Өргөнөөрөө долоон метр бүдүүн энэ модыг нас биед хүрсэн таван хүн алдлаад зогсоход гар нь арайхийж шүргэлцдэг аж.

Тоорой мод говь, цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургана. Тийм ч учраас Говийн их дархан газрын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн "Хаан тоорой" модны ойролцоо их говийн томоохон баянбүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдог. 

Тоорой мод нь Монголд цөөнгүй ургадаг ч хамгийн том нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ургасан учраас түүнийг "Хаан тоорой" хэмээн нэрийджээ. 

"Хаан тоорой"-г үзэж, сонирхохоор тус нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын цуваа татардаггүй юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0