Мэдээ уншиж байна...

Админ 2023/10/06 (0) (23)

Түргэний гол дагуу мод тарилаа

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих өдрүүд албан ёсоор эхэлсэн. ХУД–ийн 14-р хороо, Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд БХЯ-ны сайд болон жанжин штабын бие бүрэлдэхүүн мод тарьсан байна. Энэхүү талбайг Зэвсэгт хүчний 326-р анги хариуцаж, хамгаалан ажилладаг юм.
 
Энэ намар уг цэцэрлэгт 5000 ширхэг мод, сөөг таригдах төлөвлөгөөтэй байгаа. 2021 оноос хойш 10 гаран зүйлийн 13300 ширхэг мод, сөөг уг цэцэрлэгт хүрээлэнд суулгасан бөгөөд үүнээс 2023 оны намрын тооллогоор 93 хувь буюу 12369 мод, сөөг ургажээ.
 
Талбайдаа хоёр худаг гарган, таван тонн даацтай хоёр ширхэг усны тэрэг ажиллуулж, жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэжээ. Мод, сөөгийн тогтмол арчилгааг хийж, эзэнтэй байлгасан 93 хувийн ургалтын үр дүнд хүргэж чаджээ хэмээн Ойн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0