Мэдээ уншиж байна...

Админ 2023/10/10 (0) (9)

“Контент-Зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт форум болно

Харилцаа холбооны салбар, тэр дундаа олон сувгийн дамжуулах үйлчилгээнд оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал нэн тэргүүнд тавигдаж, энэ чиглэлээрх хууль дүрэм, холбогдох эрхзүйн актуудын хэрэгжилтийн талаарх хэлэлцэн ярилцах үүднээс салбарын тал талын төлөөллүүдийг оролцуулсан “Контент-Зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт форумыг 2023 оны энэ сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ нь зохиогчийн эрхийг хамгаалах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, контентын салбарт шударга өрсөлдөөн бий болгох, уран бүтээлчдийн тэгш оролцоог хангах, контентын зах зээл, зохиогчийн эрхийн талаар нийгэмд нөлөөлөх, асуудлыг шийдэх шийдлийг харилцан хэлэлцэх ач холбогдолтой гэж форумыг зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0