Сэтгэгдэл 0
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагаа, гадаад худалдааны тусгай зөвшөөрлийн газрын дарга Р.А.Чекушов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны боломжийг шинэ шатанд гаргах, ялангуяа чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэрийн бүс байгуулах асуудалд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Яриа хэлэлцээний үр дүнг 2023 оны аравдугаар сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 25 дугаар хуралдааны баримт бичигт тусгахаар тохиролцлоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.