Сэтгэгдэл 0
Шинэ жилийн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/04 удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-13 дугаар багт оршдог 58 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн 1.326.200 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, зөрчлийг арилгуулан ажиллалаа.
Мөн хяналт шалгалтад хамрагдсан объектуудад хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амыг хүнсний хордлого болон аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагаа дээшлүүлэх зорилгоор зөвлөмж хүргүүлж ажилласан.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.