Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзав.
Уулзалтаар тус яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хэрэгжилтийн талаар мөн бусад хэрэгжиж буй төслийн талаар хэлэлцэж, харилцан санал солилцлоо.
Хатагтай Шэннон Коулин цаашид хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицууулах газрын дарга Э.Энхтуяа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллаагааны газрын дарга Б.Билгүүн нар оролцлоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.