Эрхүү хотын Октябрь дүүргийн шүүхээс Буриадын Дотоод хэргийн яамны Мөрдөн байцаах газрын орлогч даргаар ажиллаж байсан Андрей Бардахановыг авлигын хэргээр буруутгав. 2021 оны 07 дугаар сард тэрээр Эрхүү хотын нэгэн зочид буудалд 15 сая рублийн хахууль авах гэж байхад нь саатуулжээ.
Мөрдөн байцаагч нарын мэдээлснээр Андрей Бардаханов нь “Байкал банк”-ны өндөр албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхийг зогсооно гэж амласан байна. Эдгээр санхүүгийн байгууллагын удирдлагууд өмнө нь банкийг зориудаар дампууруулж, харилцагчдаас мөнгө хулгайлж ял эдэлж байсан нь анхаарал татаж байна. Энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрхүү хотын Октябрь дүүргийн шүүх өмнө нь Буриадын Дотоод хэргийн яамны Мөрдөн байцаах газрын орлогч даргаар ажиллаж байсан 46 настай Андрей Бардахановт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ.
Бүс нутгийн прокурорын газрын мэдээлснээр шүүхээс шүүгдэгчид 9 жил 5 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, 30 сая рублийн торгууль. Түүнчлэн Шүүхийн шийдвэрээр ялтны “Цагдаагийн хурандаа” тусгай цол мөн албан тушаал эрхлэх эрхийг 7 жилээр хасжээ.
Андрей Бардаханов шүүхийн шийдвэрийг хайхрамжгүй сонссон, гэм буруугаа хүрээн зөвшөөрөөгүй гэж шүүх үзжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.