Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
МХБ 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж байсан бол 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалгыг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12:00 цагаас 50 багц буюу 3250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.
“Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.