Зар сурталчилгааны томоохон компани “WPP” Хятадад авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй гүйцэтгэх захирлаа ажлаас нь халсан талаар мэдэгдэв. Өнгөрөгч долоо хоногт Хятадын цагдаа “WPP” компанийн эзэмшил “GroupM” зар сурталчилгааны агентлагийн Шанхай дахь оффист нэгжлэг хийсэн тухай мэдээ гарсан.
Тус хэргийн талаар “WPP” компани "Бид гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дуусгавар болгож, мөрдөн байцаалтын явцад тавьсан шаардлагын дагуу гадны байгууллагатай худалдаа арилжаа хийх үйл ажиллагааг зогсоож байна" гэж мэдэгджээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагын мэдээлснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
“Зар сурталчилгааны агентлагийн удирдах албан тушаалтныг хоёр хүний хамт саатуулсан” гэж Шанхай хотын цагдаагийн газар Бямба гарагт мэдэгджээ. Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад тэднийг 2019 оноос 2023 оны хоёрдугаар сар хүртэл хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн мэдэгдэлд тус компаний нэрийг дурдаагүй ч Financial Times болон Хятадын төрийн хэвлэлүүд тус хэргийг “GroupM”-тэй холбоотой хэмээн мэдээлсэн байна.
Япон улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Хятадын эм үйлдвэрлэгч Astellas Pharma-д ажилладаг байсан Японы иргэнийг баривчилсан тухай мэдээлсний дараахан энэ мэдээ гарчээ. Тус этгээдийг өмнө нь Хятад улсын эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр саатуулж байсан.
Мөн Тайваний цахилгаан бараа үйлдвэрлэгч “Foxconn” компанийг газар ашиглалт болон татварын асуудлаар шалгаж байгаа талаар мэдээлсэн. “Foxconn” компанийг үүсгэн байгуулагч, олон жилийн турш тус улстай бизнесийн харилцаатай байсан Терри Гоу Тайваний ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь Гоу-ийн улс төрийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй ч, шинжээчид энэхүү үйл явдал Хятад дахь гадаадын бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг дордуулж болзошгүйг анхааруулжээ.
7 дугаар сард Хятад улс тагнуулын тухай хуулийн хамрах хүрээг өргөтгөснөөр гадаадын бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдад хууль эрх зүйн эрсдэл, тодорхойгүй байдал үүсгэж болзошгүйг шинжээчид анхаарууллаа.
АНУ-ын Корпорацын шалгалтын компани болох “Mintz Group”-ыг тус улсад зөвшөөрөлгүй статистикийн үйл ажиллагаа явуулсан хэргээр 1.5 сая орчим долларын торгууль ногдуулжээ. Албаныхан гуравдугаар сард тус группийн Бээжин дэх төлөөлөгчийн газрыг хааж, орон нутгийн таван ажилтныг нь саатуулсан байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.