Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2007 онд "ЖАЙКА" олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар улаанбаатарчуудын 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр иргэдийн 24-25 хувь нь л зорчиж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, яамд, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, томоохон эмнэлэг, үзвэр үйлчилгээний байгууллагууд Их тойруу буюу 50 га талбай дотор байрлаж байна. Улаанбаатар хотын таван том байршлаас Их тойруу орчим руу чиглэсэн хөдөлгөөн өглөөний 07:00 цагаас эхэлдэг. Энэ бол түгжрэлийн гол шалтгаан. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх шаардлага бий. Иргэд Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдээс бууж ирэхдээ ойролцоогоор гурваас дээш километр алхаж байж нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тиймээс гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбох, холбогдсон замуудад богино эргэлтийн дунд оврын автобуснуудыг явуулахаар төлөвлөж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг өргөсгөн, чөлөөлснөөр нийтийн тээврийн хөдөлгөөний эрчим, дундаж хурд нэмэгдэх боломжтой" гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.