Мэдээ уншиж байна...

Админ 2023/11/01 (0) (11)

Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар хөнгөлнө

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн.

Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Эхний ээлжид Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор төлөвлөсөэ. Энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин тухайн бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө" гэв. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0