Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д түшиглэн төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх талаар судалж, танилцуулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, мэдээллийн системийн ашиглалт үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тус системийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвт багтаан улсын хэмжээнд зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хариуцан ажиллахыг даалгалаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.