Мэдээ уншиж байна...

Админ 2023/12/01 (0) (36)

Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилчдад 19.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар тус байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилчдадаа хүнсний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж буй 120 ажилчдад 19.5 сая төгрөгийн хоол хүнс материалын буцалтгүй тусламж олголоо.

Энэхүү үйл ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 29-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр тус газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав нар ажилчдыг хүлээн авч уулзан нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0