Мэдээ уншиж байна...

Админ 2023/12/01 (0) (26)

Их Монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаалаа

Иргэн Б.Ганзоригоос “Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.

Тус хуралдаанаас Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар уг өргөдлийг шаардлага хангаагүй гэж үзэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0