Мэдээ уншиж байна...

Админ 2023/12/03 (0) (93)

ЭЗХЯ: ДНБ 6.9 хувиар өслөө

2023 оны эхний гурван улиралд бодит ДНБ 6.9 хувиар өссөн. Энэхүү 6.9 хувийн өсөлт аль салбарт бий болсон бэ?

-Уул уурхай. +3.4 нэгж  хувь.  Гадаад валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд тус салбар эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж байна.
- Тээвэр. + 2.1 нэгж хувь. Уул уурхай, худалдааны салбарын идэвхжлийн нөлөөгөөр энэ салбар өсч байна.
- Үйлчилгээ. + 1.3 нэгж хувь. Аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхижилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбар өсч байна.  
- Худалдаа. + 0.7 нэгж  хувь. Аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхижилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбар өсч байна.  
- Хөдөө аж ахуй. -1.6 нэгж  хувь Салбарын 91 хувийг мал аж ахуй, 9хувийг газар тариалан бүрдүүлдэг. Өнгөрсөн оны тааруу зуншлага, зуд, байгалийн гамшгийн үр нөлөөгөөр их хэмжээний мал хорогдсон нь бодит өсөлтийг буурууллаа гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0