Мэдээ уншиж байна...

2019/06/19 (0) (8612)

Дэлхийн 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноодог

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанд ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, хар тамхитай холбоотой хэрэг далд нууц хэлбэрээр явагддаг бөгөөд үүнийг илрүүлэхэд зайлшгүй мэдээлэл шаардлагатай байдаг.  

Энэ хэрэг зөвхөн мэдээллээр илэрдэг гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар манай улс руу агаарын тээвэр, төмөр зам ашиглан хар тамхи оруулдаг болж, энэ нь их хэмжээгээр илэрч байна. Үүний учир нь Монгол Улсаар дамжихад зардал бага, нөгөөтэйгүүр энэ хэргийн мөрдлөг таван үе шатыг дамждаг бол манайх гурав дахь үе шатыг л хийдэг. Хэрэгт холбогдох хүмүүсийн тоог авч үзвэл зөвхөн нэг суваг дээр 100-аад хүн байдаг бөгөөд нэг сувгийг илрүүлж хаахад нөгөө сувгийн үнэ өсөх, шинэ суваг гаргах ажиллагаа эхэлдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр, 58 улс цаазын ялтай байдгаас 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноодог бөгөөд, ялын хугацааг нь авч үзвэл хамгийн бага нь 20 жил байдаг. Харин монголд энэ төрлийн гэмт хэргийн ял эхний удаа 2-7 жил, бүлэглэн үйлдсэн тохиолдолд 5-10 жил буюу ялын хэмжээ бага байгааг онцолж байлаа. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0