Мэдээ уншиж байна...

Админ 2023/12/13 (0) (43)

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг шинэ албанд томилогдож буйтай холбогдуулан хүндэтгэл үзүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл өнөөдөр Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг тушаал дэвшиж, шинэ албанд томилогдон нутаг буцаж буйтай холбогдуулан хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд Л.Нямгэрэл дарга Азийн сан өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ач холбогдолтой олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүх талаар нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд, Суурин төлөөлөгч Марк Кэйнийн шинэ ажилд амжилт хүслээ.

Суурин төлөөлөгч Марк Кэйни Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх, сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх зэрэг өргөн хүрээтэй олон томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлоод цаашид ч ХЗДХЯ болон Азийн сангийн хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ гэдгийг тодотгов.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0