Монгол орон хүйтэн уур амьсгалтай орнуудын тоонд ордог бөгөөд бидний бие организм дулаан орны хүмүүстэй харьцуулахад хүйтнийг тэсвэрлэх дасан зохицох чадвараараа харьцангуй илүү байдаг байна.
Манай орны уур амьсгал жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага байдгаараа онцлог юм. Агаарын бохирдол цаг агаарын төлөвөөс ихээхэн хамаардаг. Азотын давхар исэл, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, том ширхэгт тоосонцор зэрэг бохирдуулагч бодисын агууламжийн 20-70 хувь нь агаарын температур, чийгээс хамаардаг бол салхины хурд 1 м/с-ээр өөрчлөгдөхөд тэдгээрийн агууламж 7-40 дахин ихэсч, багасдаг байна.
Сүүлийн үед техник технологийн дэвшил, үйлдвэржилт, хотжилт эрчимтэй хөгжсөн, хүн амын төвлөрөлт өсөн нэмэгдэхийн хэрээр агаар мандалд үзүүлж буй хүний хүчин зүйлийн сөрөг нөлөө эрс нэмэгдсээр байна.
Хүйтний улиралд хүн амын дундах халдварт өвчний тархалтын түвшин нэмэгддэг байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд илүү их өвчилдөг.
ХҮЙТНИЙ НӨЛӨӨ
Хэт их хүйтэнд бие жихүүцэн, зарим хэсгийн цусны эргэлт удааширсантай холбоотой гипотерми (биеийн температур багасах) болдог.
Биеийн дулаанаа алдахад температур нөлөөлөхөөс гадна бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
- Нас
- Биеийн жин
- Бодисын солилцооны алдагдал
- Сэтгэл санааны байдал
- Архи, согтууруулах ундаа, тамхи, зарим эмийн хэрэглээ
- Хувцас, гуталны чанар гэх мэт
ХҮЙТНИЙ УЛИРАЛД БАРИМТЛАХ ЗУРГААН АЛХАМ
1. Цаг агаарын урьдчилсан мэдээ сонсож байх
2. Салхи, чийг нэвтрүүлдэггүй, биед наалдсан хувцас өмсөх, малгай, ороолт, бээлий өмсөх,гутал сонгохдоо чийг татдаггүй, хөлд эвтэйхэн, зузаан барзгар ултай гутал сонгох хэрэгтэй дулаан хувцас, гутал өмсөх
3. Халуун хоол, цай идэж дотор дулаан "дотор зуух" бий болгох нь биеийн дулаанаа хадгалах хамгийн сайн арга юм.
4. Хуурай байх. Нойтон хувцас, хөлстэй, нойтон үстэй гарвал биеийн дулаанаа маш амархан алдаж өвчин тусах эрсдэл өндөр байдаг.
5. Дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй хөдөлгөөнтэй хийх
6. Хүйтний улиралд гарч болох эрсдэлүүдийг урьдчилан тооцож хөлдөлтийн шинж тэмдэг болон анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх мэдээллийг олж мэдэх хэрэгтэй.
ХҮЙТЭН БИЕ ОРГАНИЗМД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.